Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-01-18
Татвараа шударгаар төлцгөөе..
Татварын Ерөнхий Газар болон дүүргийн татварын хэлтсүүд, Бүртгэлийн газартай хамжаад ихээхэн ажилтай болох нээ дээ. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс үзэхэд хотод утаа гаргаж байгаа бүхэн агаар бохирдуулсаны татвар төлөх болж байх шиг байна. .... дугаар хорооны иргэн Дулмаа, ... дугаар байрны иргэн Дугар агаар бохирдуулсаны татвар өгөхдөө хар ухаанаар бодоход Дулмаа зуухынхаа хэмжээгээр бодуулж, Дугар машиныхаа яндангийн хэмжээгээр бодуулах тухай заалт орох гэж байгаа юм байна. Амралтын өдрүүдээр ерөнхийлөгч Элбэгдорж "хорт утаатай хорвоотой танилцаж" байхдаа энэ тухай сэтгэл хөдлөм өгүүлээд энүүгээр цуглуулсан татварыг утаа арилгахад зарцуулах тухай албан хүнтэй хоолой хоршив. 
Тэрнээс гадна бас нэгэн татварын байцаагч аль нэг сувгаар хамтлаг, дуучдыг шинэ жилээр олсон орлогоо үнэнчээр тушаах тухай шаардаад энэ нь хүмүүнлэгийн үйлсэд хандивлаж байгаатай эгээ л адилхан тухай хүүрнэсэн нь сонирхол татлаа. Ийнхүү дуучид, хөгшид, хүүхдүүд, гэр хорооллынхон, байрныхан гэлтгүй татвараа шударгаар төлж байх тухай суртал ухуулга тасрах янзгүй. Дараалсан баярын даамай цохилтуудын накаутанд ороод байгаа ар гэрийнхэндээ мөн л том хүүгийнхээ үүргийг гүйцэтгэж татвараа өгч байгаа үетэй зэрэгцэж байгаа нь үнэнхүү сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Татвараа шударгаар төлцгөөе ....


Омбдоо
Сэтгэгдэл:


төр буй дор татвар буй гэж... за яахав татвараа хураалгаад байж болно оо. угаасаа л татварыг төлөхөөс өөр аргагүй. тэгээд мань мэтээс хураасан татвараар юу хийдэг билээ? авилгачдыг л тэжээдэг биз дээ? эсвэл би буруу яриад байна уу айн? бидний хураалгасан татвар ашигтай зүйлд зарцуулагдаж чадахгүй байгаа болохоор татвараа төлөх гэхээр хармын сэтгэл төрөөд л татганаад байдаг байхгүй юу даа.
Бичсэн: amaahai76 цаг: 23:16, 2011-01-18 | Холбоос | |


Татвараа бүр илүү хэд дахин бөөндөөд төлцгөөе
Бичсэн: dadido цаг: 21:28, 2011-01-18 | Холбоос | |


бүгдийг л авах гээд дайрдаг төр юмдаа. уул н татвараар олон зүйлийг зохицуулдаг. харин манайд бол зүгээр авах ёстой гэж ярьцгаадаг. хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар тэд ингэж чанга дуугаар ярьдаг билүү гүү билүүү нэг л санаанд буухгүй байх чинь
Бичсэн: dao цаг: 18:58, 2011-01-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax