2011-07-25
модон хохимой
Хувь ч бай хувьсгал ч бай ийм өдөр ажил явдаггүй нигууртай. Хаанаас хэн нь ямар гайгаар хар гариг эрхсийн нөлөөтэй өдрүүд гаргаад ирсэн юм бүү мэд. Шашин шүтлэгийг хүндэтгээд үүнийг бичих болсон шалтгаанаа дурдсуу.. Өглөө ч юм уу орой явдаг зурхай, өдрийн өнгө хүний сэтгэл санаагаар нь уяж бүтээгүй ажлын бурууд модон хохимой өдөр буруутсанаар асуудал шийдэгддэг уламжлалтай. Угаасаа буруугийн эзэн тодорхой. Тэр гайт өдөр. Бурууг модон хохимойд тохож хаячихаад унаад өгнө. Өөн тийн бас час өдөр. Бас лайтай ажил явдаггүй өдөр. Цаашаа үргэлжилвэл үс авахуулахад муу өдөр дараалан хэд хоног тохиож хэдэн өдөр саваг, үсэндээ баригдаастай. Төлөвлөсөн, хугацаат ажил явахгүй байгаа шалтгааныг нилээд сайн судлан үзвэл иймэрхүү өдрийн өнгө, зурхай гэх мэт зүйлсээс шалтгаалсан тодорхой дүр зураг харагдах байх. Өнөө өглөөхөн ажил руугаа гарахын өмнө зурагтаар нэг нөхөр ийн мэдэмхийрнэ:" Өнөөдөр ямар ч ажил хөөцөлдөөд бүтэхгүй бөгөөд, өөрийн биеийг зовоохын нэмэр" хэмээн айлдав. Ер нь боловсролтой залуу хүн иймэрхүү мухар сүсэг, муйхар итгэл үнэмшилд төөрөгдөх шал дэмий цаг нөхцөөсөн зүйл гэж би боддог. Хүн хүч мөхөсдөх, арчаагүйдхээрээ өөрсдийнхөө бүтээсэн шавар баримал, зохиосон номын, сударын өмнө бөхийн зогсдог. Час өдөр .... Нилээд дөмөгхөн шинжлэх ухааны ажилтан хүн бас ийм зүйл яриад сууж байгааг сонсоод би чихэндээ итгээгүй билээ. Ажил, амьдрал урагшаа явтугай. Миний хувь заяа миний ажил амжилт, миний аз жаргал угаасаа л миний гарт.
Сэтгэгдэл бичих