Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-07-25
такси
 Хөдөөнөөс орж ирсэн гарууд гэж ирээд муулаад яахав. Зүгээр л "такси үйлчилгээ" гэдэг зүйл манайд хөгжөөгүй болохоор л бичиж байгаа юм. Саяхандаа нэг дуудлагын таксиний жолооч арван жилийн охиныг сургуульд нь хүргэж өгөхдөө хүчиндчихээд мэлзээд байсан. Бүр дуудлагын таксины жолооч шүү. Охин сургууль руугаа хүргүүлчихээд буух гэж байхад нь бузар этгээд хүслээ хангаж л дээ. Ядаж байхад таксины шил хар өнгийн хуулгатай, хөшигтэй гэж байгаа. Охин хар гүйхээрээ уйлаад сургууль руугаа орж л дээ. Шүүх дээр бузарлагч хэргээ хүлээхгүй байсан боловч машины арын суудал дээрээс олдсон үрийн шингэнд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр нотолсон.
Энэ байтугай байна л даа. 3-4 жилийн өмнө Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бүлэг таксичид гарч ирж баарны үүднээс охидыг хамж, дээрэм, хүчиндэж байв. Хохирогчид нь бараг 40 хол гарсан даг. Аан тийн бас алуулдаг таксины жолоочийн хэрэг нилээд хэд бий. Машинийх багажинд цогцос нуугаад орхисныг ч цагдаагийнхан илрүүлж байлаа. Хэндээ ч найдаж таксинд дуудлага өгөхөв, суухав, халтуур хийхэв. Зам тээврийн ослын шалтгаан нь орон нутгаас орж ирсэн таксины жолооч нар. Нүдэн балай чихэн дүлий бас бохир заваан, бүдүүлэг, хурдтай давхидаг, хүн ч мөргөдөг, машин ч мөргөдөг. Зүгээр л бурхан нь бууяаа... Хотын тээврийн үйлчилгээг янзалсан гэх боловч тэр нь нохойн жогорхой. Намайг ажилдаа алхаж ирж гэр лүүгээ алхаж харьдаг болохоор ингэж бичиж байна гэж бодуузай. /дундуур нь хальт өөрийгөө рекламдав/.
Сэтгэгдэл:


зарим даа хүний унаанд найдаж гар өргөж зогсох доо уур хүрдэг шүү
машинтай бол зогсоол түгжрэл гээд түмэн асуудал байна аа, одоо бензин гэдэг ч асуудал болсон...
харин таксинаас буулаа асуудал дуусаа уул нь амар ч юм шиг
Бичсэн: g84 цаг: 12:44, 2011-07-31 | Холбоос | |


зарим таксиг хаалгыг нь нээгээд л хаадаг шүү. тамхи үнэртсэн, бохир шалавч,суудалтай бас үзэмжгүй тухгүй таксинд дарамттай явахаас болгоомжилдог. одоо харин хар тентэй таксинд суухгүй гэж шийдлээ. Жи84 нээрээ бичлэгийн үргэлжлэл гэж ойлгогдохоор бичиж байна шүү
Бичсэн: Цагаан хараацай цаг: 01:39, 2011-07-31 | Холбоос | |


дандаа бичлэгээс нь урт сэтгэгдэл оруулаад сэтгэл зүйн дарамт учруулж байна уу хэхэ
Бичсэн: g84 цаг: 00:52, 2011-07-31 | Холбоос | |


саяхан гэр хороолол УБЗ дугаартай ганган хар машиныг нэг эксел машин мөргөж л дээ... тэгсэн бууж ирээд ээ ах аа та яах гэж энүүгээр явж байсан юм бэ гэсэн гэж байгаа...

би анх машин аваад 2 сарын дотор гурван осол хийсэн... аймаар сүртэй биш л дээ... зуслангийн айлын хашааг, суудал руу унасан сүү авч тавих гэж байгаад нэг мөргөсөн... гүүпэр нь салах гэж байгаа такситэй хамт эргэж байгаад автобусанд шахуулаад гүпэрийг нь шүргэж унагаасан... араас нэг микро ирж мөргөсөн энэ тэр гээд харин дандаа миний буруу болсон тэрнээс хойш 5 жил машин барихгүй байж байгаад одооноос хөлсөө цутган байж хотын жолоонд оролцох юм... Ф унших дажгүй дасгал, эр зоригийн шалгуур, эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэхээр очих доо хийх дасгал юм даа...

4 жилийн өмнө ажлынхан такси дуудаж өгөөд суугаад явсан толгой өвдөж байна гэдэг нууц паролиор нэгнийгээ дуудсан таксины арван гаран баагийтай ажлын ах бид 2 дээрэмдүүлэхгүй гэж том зодоон хийж билээ. Захирлын төрсөн өдрийг тэмдэглээд харьж явсан болохоор цагдаа энэ тэр гэж асуудал үүсгэх нь таарахгүй болохоор л хаясан юм... цагаан таксинууд... цагаандаа гарсан улаан нүдтэнгүүд...
Бичсэн: g84 цаг: 00:50, 2011-07-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax