Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-07-25
Гадаад пасорч
 Гарчгаас ойлгосон байх. Гадаад паспорт авсанаасаа хойш хамгийн холдоо л Эрээн нэг удаа явж байлаа. Ид шидийг нь тэгэхэд л үзсэн байх. Тэрнээс хойш ийш тийш яваагүй, боломж ч олдоогүй учраас нэг мухарт хийгээд хаячихсан байсан хэрэг. Нэг тийш явах хэрэг гараад гадаад паспортоо сунгуулав. 12500 төгрөг- 5 жил. Гэхдээ сунгуулсан өдрөөс биш хугацаа дууссан өдрөөс хойш болохоор нэг жил хүрэхтэй үгүйтэй сунгана гэнэ. За тэгээд үйлчилгээний хүнд суртал, бохир заваан орчин, арын хаалга энэ тэрийг уншигч авхай та хэлүүлэлтгүй мэдэх хойно дурдахаа больё. Хамгийн гол нь гадааад паспортыг олгосноос хойш хоёрхон удаа сунгана гэнэ. Тэгээд ахиад шинийг авахад 32500 төгрөг. Үгүй ээ бас мөнгөний ухаан харсан байгаа юм шүү. Дээрээс паспортын алба нь тэгж өөрсөддөө ажил бий болгох ямар шаардлага байна аа. Тэр хэрээр үйл ажиллагаа сайжирдаг бол бас яахав. 
Манайхаас бусад оронд бол иргэн амьдарлынхаа туршид нэг л гадаад паспорт авдаг /хаяж гээгдүүлэхгүй л бол шүү дээ/. Ер нь би гадаад явах, явахгүй байх нь миний эрхийн асуудал байтал сунгуулаагүй л бол хил давах эрхгүй болгож байгаа нь л хамгийн сонин. Тэмдэгтийн хураамж гэж бас авна. Яахав сунгуулсан сунгуулаагүйгээр нь иргэдээ хянаж чадаж байгаа бол хамаа алга. Хүний наймаа газар авч хэн дуртай нь гадаад паспортыг бээлий шиг сольж байгаа нь харин асуудал. Сунгуулдаггүй эсвэл удаан хугацаагаар хүчинтэй хугацааг сунгадаг гадаад паспорттой болмоор байна.

Бонус: Гэрлэлтээ батлуулсан хос ярилцана. Нөхөр нь эхнэрээсээ асууж байна аа. Хөөш сонин юмаа. Энэ гэрлэлтийн баталгаа чинь тэгээд хүчинтэй хугацаа энэ тэр гэж байдаггүй юм уу. Дуусна муусна гэж баймаар юм. Удалгүй хэн нэгний хацрыг тасхийтэл алгадах чимээ гарав. 
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 22:42, 2019-04-03 | Холбоос | |


инээх гоё шүү
Бичсэн: xvv цаг: 23:23, 2011-07-31 | Холбоос | |


хэхэ бонус авсан даа баяртай байна
энэ паспорт нь тэгээд аймаар жул гэдгийг нь яанаа тэ
Бичсэн: g84 цаг: 00:31, 2011-07-31 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: amaahai76 цаг: 23:21, 2011-07-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax