“Шидэт хайрцаг”
Хэдэн настай байснаа ч санахгүй байна.
Хэлээд барамгүй чихэр боовонд дуртай байсандаг.
Хэдийнээс ч юм бүү мэд эмээгийнхээ "шидэт" хайрцагийг шүтдэг болсондог.
Хэлэмгий, доломгîй үгтэй
Хөөрхөн царайтай тэр хүү
Настай эмээгийнхээ чихрээр дүүрсэн "шидэт хайрцагт учиргүй хайртай
Нар гараад жаргах хүртэл өдөржин тэрнээс л юм гараад ирнэ гээд харц илгээнэ.
Алаглаад гараад ирдэг тэр чихэр нь хэдий болтол хадгалагддаг байсныг мэдэхгүй ч
Ах эгч нар хотоос ирээд явсаны дараа бол хэсэгтээ тансагладаг байлаа
Эмээ хайртай болоод тэр хайрцаг надад үйлчилдэг байсныг мэдсэнгүй
Эгэл нэхий доорхи дугуй тэр шидэт хайрцагт Ёроо Ёмбоо 2 шиг нугасгүй байлаа
Энэ шүлэг мүлэг гэдэг чинь миний чадах ерөөсөө биш юм байна. Хамаг IQ унагаачлаа байна. Авьяастай залуучууд үнэхээр л авъяастай юмаа. Шүтчлээ байна. /ОБОД/