Бүргэдтэй хийморьлог эрчүүд ирээд явжээ. Хаа байсан Баян өлгийгөөс уртын урт замыг бүргэ;тэйгээ хамт туулаад ирсэн тэд өдий хүртэл авч үлдсэн зан заншил уламжлалаараа гайхуулж байгаад буцлаа. Ёстой сайхан юм. Хэлэх ч үг алга.
Бид нар юугаара гайхуулах юм амралтын өдрүүдээр хурдан буутай гараад чоно агнаад машиныхаа хамрыг цус болгоод орж ирэхийгээ хиймороо сэргээх, ан хийх гэх үү?
1800 аад оны эхэн үед дайнаас дүрвэж орж ирсэн хэсэг казакууд тухайн үед байсан манжын амбанд 9 цагааны авилгал /нөгөө утгаараа бэлэг/ өгч байж өнөөгийн манай МУ-ын баруун хэсэгт оршин тогтнох эрх олж авсан гэх баримт байдаг юм билээ.
Сүүлд ирсэн байсан гэх нь одоо байгаа эсэх нь хамаагүй л дээ. Уламжлалт зан заншилыг одоо болтол хадгалаад ирж байгаа нь үнэхээр бахархмаар .... нэг суманд шилжиж ирсэн гэр бүл гэхэд доод тал нь 6-8 хүүхэд гаргадаг. Өсөж хөгжих ёс заншлаа хамгаалах тал дээр монгол угсаатныг дагуулахгүй.....
Тайгад байсан хэдэн цаатан, цаа буга нь цөөрөөд, хүн бугагүй цус ойртоод мөхөж л байна..../мэдээж цаатан монгол ястан биш/
Хурим хийдэг уул усаа аргаддаг, онголон тахидаг , газар усаа хайрладаг, цээрлэдэг ёс заншлыг залуу үе хүүхдүүд хэр авч үлдэж байгаа бил ээ дээ. Арван жилийн сургууль дээр өдөр өнжүүлэх , дугуйлан бүлгэм секцийг энэ талд дээр анхаран хөгжүүлдэг байсан уламжлал хөөрхий тэр соц нийгэмтэйгээ хамт алга болсон гэж үү? Би ч гэсэн зарим үед ахмад настан эмээ өвөө нартайгаа ямар нэг ёс заншил хийж гүйцэтгэх үедээ юу ч бүр юу ч мэдэхгүй байхаар үнэхээр ичих юм. Тэгээд үр хүүхэдтэй болохоор чинь юугаа зааж үлдээх болж байна аа аан.
Цагаан сараар ууц нуруунд хаанаас нь аль хэсгээс нь эхэлж авах, хаашаагаа дээжээ өргөж, бас бус ямар ёс гүйцэтгэж, хадаг хөөргөө эвлэгхэн шиг хэрэглэх шаардлагатай болчихоод ухаан орж байна. би..../Обод/