7 хоногийн турш нэгэн шүүгчийн туслахад нам дарамтуулав. "Та хэн бэ .... тэр мөн үү. Намайг Мөн байна хэмээн хариулахын зууртгүй "Аан за та нэг ийм ажил тийм судалгаа хийсэн юм байнаа. Манай шүүгчид авчирч өгөх хэрэгтэй байна. Авчир" хэмээн үүрэгдлээ. "Ямар шалтгаанаар яах гэж миний хийсэн судалгааг авах гэж байгаа юм бэ?" хэмээн учирласан боловч "Олон юм ярилгүй авчир" хэмээв. Эхэндээ шинэ ажил аваад хулгайч, хэрэгтэн нартай ижил харьцаж байгаа тэр охиныг нэг их ойшоосонгүй "За тэгээд зав зайгаараа аваарай" хэмээн орхичлоо. Тэгсэн бүр бүтэн сайнд амарч байхад загнаж будаа болгохнээ ай. Сүүлдээ ч үнэхээр тэссэнгүй тас хийтэл намжирдаж орхив. Ахиж ярьсангүй. Бодвол миний хийсэн ажлыг шүүгчийнхээ нэрийг айлган авч магистрынхаа ажилд ашиглах гэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнээ хэлээд л авахгүй дээ. Тэгсэн бол өгөх л байсан юм.
Иймэрхүү байдлаар ажилд дадаад удаагүй байхдаа хүнтэй зөв харьцаж чаддаггүй залуучууд олон болоод байгаа нь харамсалтай. Олон Улсын аль нэг байгууллагад эсвэл аль компанид ахлах маягийн ч юм уу эвтэйхэн ажилд орчихоод тэнгэрт хүрлээ хэмээн эвдэрдэг залуус зөндөө. Тэгээд л эргээд удалгүй цээж өвчин нь дарагдаж, хэн ч биш гэдгээ мэдэрч ном журмандаа ормой. Цээж өвчөөн гэж..