МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг.
Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. Болж буй зүйлд анализ хийж, урьдчилсан дүр зургийг сайтар гаргадаг. Түүнийг нийтлэлийн өнгө аяс чансаагаар дээгүүрт ордог шинэ үеийн сайн нийтлэлчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэвч өнөөдөр хүнийг хэвлэн нийтлэснийх нь төлөө шоронд илгээдэг моод эргэн ирээд байр суурь нэгэнтээ бэхжижээ. Сайн нийтлэл бичдэг нэгнийг шоронд илгээх замаа бусдынх дуу хоолойг боомилох гэж оролдвол эндүүрэл биз. Гэхдээ л Баатархуягт бусдыг гүтгэсэн хэргээр ял шийтгэчихэж болохоор тийм нөхцөл байдал үүсээд байна. Нийгмийн жоом, бясаануудыг намнадаг сэтгүүл зүй эрх баригчдын гарт ороод дуусаж байгааг энэ үйлдэл тод харуулаа. Миний бодлоор нийтлэлч Баатархуяг Байгаль орчны сайд Гансүхийг 1 сая долларын хаусаа ямар эх үүсвэрээс авахуулах болсоныг шалгуулахаар хүсэлт гаргачихмаар ... Яагаад болохгүй гэж. Баатархуягт харшилтай эрх сайд нар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар бусад нийтлэлчдийг айлгана гэж тооцоолоод байх шиг.
Омбдоо