Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-02-07
Мөнгөгүй бол төрөхгүй
 Урьд чулуун зэвсгийн үед хүн төрөхөд асуудал байгаагүй болтой. Гэтэл одоо мөнгөгүй хүн ялангуяа төрөхөд танил тал тохойгүй, сарвайх арван цаасгүй бол төрөхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилээд удаж байна. Уржнан жилийн эхээр юмдаг нэг ядуу өрх толгойлсон эх төрөх гээд мөнгөгүй гүйж явсан дүр зураг одоо ч харагдаад байдаг... Гэртээ төрсөн сурагтай байсан.
Элит түвшиний авлигатай тэмцэнэ гэж лозунгдаж байхаар энэнтэй нэг тэмцэл явуулчихмаар л санагддаг юм. Гар хардаг, мөнгө авдаг төрийн үйлчилгээний алба хаагчид нэмэгдсээр. Өө тэгээд ч мань мэт нь тэрийг мэддэг хэрнээ нүдэн балай чихэн дүлий явна. Эвэртэн туурайтнууд ч гэсэн ажлаас нь халаад хаячихаж чадахгүй л юм даа. Авлига өгөөд бүүр давраачихсан. Нөгөөдүүл нь ч гэсэн бүр даварцан мөнгө өгөөгүй эхийг зовоож, харж хандахгүй төрүүлнэ. Ингэж байхад Жавхлан эхнэрээ араг түшүүлэн төрүүлж, Баясгалан хувьдаа төрөх эмнэлэг нээх нь аргагүй. Төрөх нь үнэн үхэх нь үнэн гэж байсан бол одоо төрөх үхэхэд хоёуланд нь мөнгө төлдөг болсон. Төлөхгүй бол худлаа. Гэтэл хүний бариад ирсэн наборыг сэтгэл гэж бодоод авчихдаг гэж ярьж байгаа ажилтныг яалтай билээ. Одоо ч набор байтугай байгаа л даа.

Обдоо
Сэтгэгдэл:


Одоо бол шоколадны набор энэ тэр өгвөл бараг доромжилсон болно шүү дээ. Төрийн ажилтан Албан ёсны, хийх үүрэгтэй, үзүүлэх ёстой ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө албан ёсны бус тогтсон тарифаар үйлчилдэг болчихсон ш дээ. Тухайлбал согтуугаар машин барьж яваад баригдвал 50000, албан бичиг хийлгэж авахад 5000 гэх мэтчилэн.
Бичсэн: amaahai76 цаг: 22:03, 2011-02-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax