1 настай гудамжны ажилчин ТВ-ээр гарч байгаа нэвтрүүлэгийг үзээд зэвүү хүрэв. Агуулга нь хөдөөнөөс шилжин ирсэн эхнэр нөхөр хоёр 1 настай хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгаж олсон мөнгөөр нь амьдардаг тухай. Хөөрхий хүүхэд шээсэндээ түлэгдээд ханиад хүрээд хүндэрчихсэн , хөлдчихсөн гудамжинд өдөржин сууж мөнгө олно. Олсон мөнгөөр дулаан байранд суугаа аав ээж хоёр нь амьдарлаа залгуулнна. Эхнэр нөхөр хоёр хоёул эрүүл гар хөлтэй, ухаан саруул улс..
Яалтай билээ. Эхнэрийнх нүүрийг маажиж, нөхрийг нь хөлийг хугалаад хаясан ч багадна. Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгаж, эцэг байх үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан этгээдэд баривчлах ял ногдуулах заалт бий . Тэр ч байтугай дүүргийн засаг дарга хүүхдийн эрх зөрсөн хүнийг 7-30 хоног баривчлах эрхийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд оруулсан. Дэрээс НХХЯ-ны Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахад хориглох ажлын байрны жагсаалтад хүүхдээр гуйлга гуйлгахыг хориглоод хөдөлмөрийн улсын байцаагч торгох эрхтэй байхаар заасан байна. Харамсалтай хуулийн байгууллага ч тэр засаг дарга ч тэр, хөдөлмөрийн улсын байцаагч ч тэр бүгд ажлаа хийгүй байна.
Зурагтаар гарч байгаа цагдаагийн байцаагч " эцэг эх байх эрхийг нь хасна" гэж ярьж суугаа нь өрөвдөлтэй. Нэгдүгээрт шүүх эцэг эх байх эрхийг хасдаг, хоёрдугаарт тэр байцаагч Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой юм. Ийм улс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө зохих ялаа эдлэх ёстой бөгөөд төрсөн хүүхдээ хайрлахгүй тэдний эсрэг ялт гэмт хэрэг өдүүлж байгаа хэрэг бүрийг хүүхдийн байгууллага, цагдаагийн байгууллага хоёул санаачлагаар шалгаж байх нь хоолойд тулсан асуудал болоод байна. Төрийн төмөр нүүр гэж том дуугарч байгаа бол ийм араатан улсад тэр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй. Эхний хэсэг улсыг шийтгээд эхэлбэл бусад нь ч гэсэн дохио авна биз.
Obdoo